Богд Зонховын “Дээрхийн ёс”-ны нууцыг Шинжлэх ухааны үндэслэлтэй танилцуулж, хөх Монгол нутагт 66 жил 6 Жаран Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг сахиж чадаагүйн нууцыг “бүхнийг ахлан үлдсэн” Өгөдэйн Хааны хойчисийн удамаас танилцуулж байна. Ингэснээр, хөх Монгол нутагт анх дугаар Богд Хаан Занабазар 17-р зуунд “зургаан” зүйл хэрэг эхлүүлсний “таван” үйл хэрэг үргэлжлэх боловч “зургаа” дахь болох “шар Ус”-ны шарын Шашны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч байсан үйл хэрэг 1653 оны харагчин могой жилээс 2013 оны харагчин могой жилээр 6 Жаран үргэлжлэн Амьдарлын Хүрднээс халин одож буй учраас цаашид хөх Монгол нутагт анх дугаар Богд Хаан Занабазар нь “шар Ус”-ны шарын Шашны Тэргүүн хэмээх ойлголтыг албан ёсоор дуусгавар болгож буйг сонордуулсуу. Ийнхүү, хөх Монгол нутагт 66 жил 6 Жараны турш Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг сахиж чадаагүй үйл хэрэг нь нэгэнт Амьдарлын Хүрднээс халин одож буй учраас цаашид Шашны аливаа зан үйл түүний дотор “цагаан сар”-ын үйл хэрэгт анх дугаар Богд Хаан Занабазарын “нэр төр”-ийг хольж хутгахгүй байхыг сануулсуу. Зөвхөн, “бүхнийг ахлан үлдсэн” Өгөдэй Хааны хойчисийн дэмжлэгтэйгээр Богд Зонхов нь түвд оронд “Дээрхийн ёс” сахиулсанг сануулсуу. Монгол Улсын Ерөнхийлөгч танд, албан ёсоор “бүхнийг ахлан үлдсэн” Өгөдэй Хааны хойчис хандаж буйг сонордуулсуу. Чухамхүү, “бүхнийг ахлан үлдсэн” Өгөдэй Хааны хойчис нь түвд оронд 14-15-р зуунд Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг төрт ёсоор сахиулах үүрэг гүйцэтгэсэн болон 17-р зуунд түвд оронд Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг сэргээн сахиулсан түүхийн нууцыг Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танилцуулж байна. Тиймээс, Богд Зонховын “Дээрхийн ёс”-ны нууцын тайлал хийх Хууль-Эрх зүйн боломж зөвхөн “бүхнийг ахлан үлдсэн” Өгөдэй Хааны хойчист албан ёсоор ноогддог билээ. Тиймээс, хөх Монголд 66 жил 6 Жаран үргэлжилсэн Богд Зонховын “Дээрхийн ёс” сахиж чадаагүйн Амьдарлын Хүрднээс халагдаж буй нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд онц аюултай байдал бодит болохыг сонордуулж байна. Тэгэхээр, хэрвээ Богд Зонховын “Дээрхийн ёс” гэгч чухам юу болохыг нэн даруй яаралтай ажлын хэсэг байгуулан Шинжлэх ухааны үндэслэлтэй зохих ёсоор танилцах боломжтойг сонордуулсуу.
Шударга байх нь хамгаас чухал билээ.
“Бүхнийг ахлан үлдсэн” Өгөдэй Хааны хойчис
Монгол Улсын Ерөнхийлөгч болон Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын дарга, гишүүд танаа
Дэлхий дахинд Их Эргэлт дор Бумбын эринг эхлүүлж буйтай холбогдуулан “намрын адаг сарын 17”-ны учрыг тайлахуй дор анхааруулга хүргүүлэх нь
Дэлхий дахинд гуравдагч Мянганы эхэнд Их Эргэлт дор Бумбын эринг эхлүүлж буйтай холбогдуулан Өнгөрсөн ба Ирээдүйн 666666 Жаранг захирагч Хаадын Хааны Гүн ухааны нууцын тайлал та бүхэнд Өвөг Монголчуудын “намрын адаг сарын 17” хэмээх тоон үзүүлтийн учрыг тайлахуй дор зохих анхааруулга хүргүүлэх шаардлагатайн учир нь та бүхэн 66 жил 6 Жаранг туулан Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг зүй ёсоор сахиж чадаагүйн улмаас хэдийгээр 6 Жаранг туулан анх дугаар Богд Хаан Занабазарын Төрт ёсны Оюун санааны Хувьсалын дор залруулж чадаагүйн улмаас 5Жаран үргэлжилсэн Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг Улс төржүүлэн эсрэгээр хэрэгжүүлсэн 300 жилийн үйл хэргийг 30 жил хүрэхгүй өнгөрсөн хугацаанд “сэргээн шинэчилж” чадсан явдал Монгол Улсыг “Эх болсон зургаан зүйл”-ийн “зургаа дахь” болгосон нь харамсавч баршгүй түүхэн он жилүүдийг өнгөрүүлсэн билээ.Тиймээс, та бүхэнд “монголчуудын толгой хагарах 17” тоон үзүүлтэнд орсон нь бодит байдлаар Астрономын улирлын тоололын “намрын адаг сарын 17” болохыг сануулсуу. Ингэснээр, чухамхүү “намрын адаг сарын 16”-ны тэргэл Саран зөвхөн дорно зүгт сэтэрч эцэстээ “намрын адаг сарын 17”-нд дорно зүгт “монголчуудын толгой хагарах” аюул Сансарын болон Байгалийн хар Энергийн идэвхжил дор тохиодог учраас эртнээс дорно зүгт энэхүү “17” тоон үзүүлэлтийг даван туулж чадсан бүхэнг зөвхөн Нумтын гэрээс “цуглуулж” чадснаар “есөн Эрдэнэ” гэгч бүрддэг онцлогтой. Гэтэл, “намрын адаг сарын 17”-ны дараа дорно зүгт “шар-хар-улаан” Усан гурван гэрт, тухайлбал:
- Хорт хос могой Загасны гэрт,
- Намгийн ногоон Мэлхийн гэрт,
- Хилэн хорсолт Хилэнцийн гэрт нэгэнт Байгалийн хар Энергийн идэвхжил зогсдоггүйгээс гадна Сансарын хар Энерги идэвхжүүлэх учраас Нумтын Ордын Нумтын гэрт “шар Ус”-наас “хуурай” мултарч чадаагүйн “толгой хагарах” үйлийг өдөөдөг аюултай билээ.
Энэ нь, Улаанбаатар хот орчимын хүчтэй Газар хөдлөлтийн өдөөлт болж буйг сануулж байна. Мэрэгжлийн байгуулага нь нэгэнт албан ёсоор Улаанбаатар хот орчмын хүчтэй Газар хөдлөлтийн давтамж өдөөгдөж буйг сануулж буйн тэдгээр мэрэгжлийн байгууллагууд нь шалтгааныг зөвхөн Өвөг Монголчуудын эртний сонгодог Гүн ухаанаас хайж чадахгүй байгаа билээ. Учир нь 2009 оны зун мэрэгжлийн байгууллага нь Өвөг Монголчуудын эртний сонгодог Гүн ухааныг үгүйсгэн доромжилсноор үйл хэрэг өрнөсөн боловч 2009 оны 12-р сарын 27-2010 оны 1-р сарын 5 ны хооронд Улаанбаатар хот орчмын хүчтэй Газар хөдлөлтийн өдөөлтийг зайлуулсан боловч нэгэнт тэрээр өнгөрсөн дөрвөн жил өнгөрч улмаар цаашид давтах шаардлагагүй болсон ч сануулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь асар олон хүнийг эрсдэлд оруулж буй үйл хэрэг нь дуугүй өнгөрч болохгүйгээс гадна чухамхүү Оюун санааны боолчлолд орох нь хичнээн аюултайг сануулахгүй байж ч болохгүйн ойлгомжтой. Харин хэрхэн хүлээж авах нь та нарын асуудал. Гэхдээ, Улаанбаатар хот орчмын хүчтэй Газар хөдлөлтийн өдөөлт нь зайлшгүй болохыг нэгэнт Шинжлэх ухаанаар баталгаажуулсан учраас энэхүү Байгалийн гамшигт үзэгдлийн өдөөгч нь чухам юу болохыг Шинжлэх ухааны үндэслэлтэй танилцах боломж та бүхэнд байгаа. Гэхдээ, эхлээд Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг дагаж чадаагүйн улмаас үүдэлтэйг сануулж байна. Төрт ёсны Өв Боловсрол гэгч ойлголт үгүй ч та бүхэн Монгол Улсын Төрийн Эрхийг барьж байгаагийн хувьд Улаанбаатарчуудыг Байгалийн гамшигт үзэгдлүүдийн өмнө нээлттэй эрсдэлд оруулж буйг зогсоохыг шаардаж байна. Энэ бол та нарын үүрэг, гэхдээ юу хийж буйгаа эс мэдэх хүмүүст хэлэхэд тангудын “Доодхын ёс”-ыг сахисан Газар зүйн байрлалд байнга хүчтэй Газар хөдлөлт өдөөдөгдөж байдаг онцлогтой. Үүнийг эртнээс “хөл доор газар цөмрөх” нь ямар ч Эрдэнэ үгүйг тодорхойлно. Тэгэхээр, “есөн Эрдэнэнийн Судар” гэгч нь “нэгэн үзүүрт Эр хүнийг Эрдэнэ хэмээн тооц юун есөн гэртийн есөн Эрдэнэ”-ийн Судар, харин “тангуд аман аялгуут гавал ясан чимэгт” Сударын ёсонд хамаардаггүйг сануулсуу. Тиймээс, хэрвээ “тангуд аман аялгуут гавал ясан чимэгт” Сударын ёс сахиж байвал тэрээр хэзээ ч “есөн Эрдэнэнийн чимэгт” Сударын ёсонд хамаардаггүй болохыг сануулж байна. Тиймээс, Астрономын намрын улирлын адаг сарын 17 нд дорно зүгт Сансарын болон Байгалийн хар Эгнергийн идэвхжил зогсоож улмаарх зөвхөн “зөв сэрсэн 9 хөх нуруут” нь Идэр Есийн хүйтэнд Мөнх тэнгэрийн хүчинд нэгдэх боломжтойг сануулсуу. Гэтэл, “тангуд аман аялгуут гавал ясан чимэгт” Сударын ёсыг төрт ёсоор сахин амьдарч байж өөрсдийгөө цаашид Мөнх тэнгэрийн Монголчууд хэмээн нэрлэх боломжгүй болж буйг албан ёсоор сануулж байна. Чухамхүү, 13-р зуунд “тангуд”-ын төрт ёсыг мөхөөсний шалтгаан нь “гавал ясан чимэгт” Сударын ёс барих байлаа. Энэ нь “Эх болсон зургаан зүйл”-ийн “зургаа дахь” байсан, байсаар ч байгаа. Тиймээс, 2014 оны хөх Морин жилээс эхлэн анх дугаар Богд Хаан Занабазарын “Эх болсон зургаан зүйл Хамаг амьтны тусын тулд” хэмээхүй дор “зургаа дахь” болох “шар Ус”-ны шарын Шашны Тэргүүн хэмээх ойлголт дагасан үйл хэрэг зогсож харин үлдэх “Эх болсон таван зүйл”-ийн үйл хэрэг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Тийм ч учраас, 14-р Далай ламд албан ёсны нээлттэй ил захидал илгээж нэгэнт түвд оронд нэгэнт Богд Зонховын “Дээрхийн ёс”-ны “Далай лам” хэмээхүйг сахиж чадаагүй учраас цаашид ч үргэлжлүүлэх боломжгүйг сануулж зохих тайлбарыг хүргүүлж байна. Ийнхүү, анх дугаар Богд Хаан Занабазарын үйл хэргийг хэрхэн Бумбын эринд үргэлжлэхийг тодорхойлж байна. Тиймээс, Астрономын улирлын “намрын адаг сарын 17” өнгөрөөд хөх Монгол нутаг нэгэнт “шар Ус”-ны орон болсон учраас анх дугаар Богд Хаан Занабазарын 6 Жаран үргэлжилсэн “шар Ус”-ны шарын Шашны Тэргүүн хэмээх ойлголт ч дуусгавар болж байгаа билээ. Цаашид, анх дугаар Богд Хаан Занабазарыг дурдахгүйгээр “тангуд аман аялгуут гавал ясан чимэгт” Сударын ёсыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж болно. Учир нь сонголт та бүхэнд, та бүхний сонголтонд аливаа тулгалт хийх нь Ардчилалын эсрэг хандсан үйл хэрэг болох болно. Тиймээс, та бүхэн сонголтоо зөв хийж улмаар анх дугаар Богд Хаан Занабазарын “нэр төр”-ийг “үхмэл Ёс зүй”-тэй холбохгүй байхыг сануулж байна.
“Бүхнийг ахлан үлдсэн Өгөдэй Хааны хойчис”
Монголын бурхан шашинтны төвүүдийн Тэргүүн нарт илгээх нээлттэй ил захидал
Монгол оронд гурвантаа дэлгэрч буй Бурханы Шашин нь 66 жил 6 Жаран үргэлжлэн эдүгээ цагт хүрэхдээ хөх Монгол нутагт Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг сахиж чадаагүйн улмаас Бурханы нэрээр “буг чөтгөрийг дагасан” түүхийн нууцыг Шинжлэх ухааны үндэслэлтэй албан ёсоор танилцуулж байна. Ингэснээр “шар Ус”-ны шарын Шашны Тэргүүн хэмээн албан ёсоор нэрлэгдэх анх Богд Хааны үйл хэрэг цаашид “шар Ус”-ны шарын Шашин дагагсдадын цаашдын үйл хэрэгт хамаарахгүйгээр эдгээр үйл хэргүүд “зам салж” буйг албан ёсоор танилцуулж, хэрвээ хүсвэл, цаашид хөх Монгол нутагт шарын Шашны аливаа зан үйлд анх дугаар Богд Хааны “нэр төр”-ийг оролцуулахгүйгээр үйл хэргээ үргэлжлүүлж болно. Гэхдээ, цаашид анх дугаар Богд Хаан Занабазар болон Богд Зонховын нэрийг дурдахгүйгээр үргэлжлүүлэх нь та бүхний өнөөгийн бодит байдалтай нийцэх учраас дорнын Буддын соёлын хоёр Гэгээнтэнг сангалзахгүйгээр үйл хэргээ үргэлжлүүлэх нь өнөөгийн бодит байдалдаа нийцэх болно. Тэгэхээр, хөх Монгол нутагт “1000 толгойт могой амилуулсанг” зогсоож, гаслангаас хагацуул юун” учрыг ойлгох боломжтой. Та бүхнийг цаашид өөрсдийн “нүгэл хилэнцээ” зогсоохыг сануулж улмаар энэхүү “нүгэл хилэнцэт” үйл хэрэгтээ дэжэрх хоёр Гэгээнтэнг оролцуулахгүй байхыг хүсье. Хэрвээ, энэхүү “нүгэл хилэнцээсээ салах”-ыг хүсэж байвал бодит байдалтайгаа Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танилцахыг хүсье. Дэлхий дахинд, Их сэрэлт эхлүүлж байна, хуучинтайгаа зууралдахыг хүсэгчид бодит байдлаа зөв танин түүнээ бодитоор дагах нь чухал. Харин, Богд Зонховын “Дээрхийн ёс”-ыг дагаагүйгээ ойлгох нь чухал, цаашид хэрхэх нь та нарын сонголт. Гэвч, Бурханы нэрээр “буг чөтгөр дагасан” бодит байдлаа ойлгохгүйгээр аль ч сонголт нэг л завин дээр та бүхэнг тээсээр байх болно.
Тиймээс, яаралтай бодит байдалтайгаа Шинжлэх ухааны үндэслэлтэй танилцахыг түүхэн нөхцөл байдал шаардаж буйг сануулсуу.
“Бүхнийг ахлан үлдсэн” Өгөдэй Хааны хойчис